2018 оны Хүрээлэнгийн шилдэг бүтээлээр "УРГАМЛЫН БИО БЭЛДМЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН" тодорлоо.

Тус хүрээлэнгийн Ноос, ноолуур судлалын салбарын 2016-2018 онд хэрэгжүүлж буй доктор (Sc.D), профессор Г.Надмид удирдагчтай “Нэхмэлийн үйлдвэрийн хими технологийн боловсруулалтад хэрэглэдэг зарим материалыг байгалийн гаралтай түүхий эдээр орлуулан хэрэглэх технологийн судалгаа” сэдэвт ШУТ-ийн төслийн судалгаа, үйлдвэрлэл туршилтын ажлын үр дүнд бий болсон  "УРГАМЛЫН БИО БЭЛДМЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН" нь 2018 оны ХҮСХХ-ийн шилдэг бүтээлээр шалгарлаа.

Ургамлын био бэлдмэлээр боловсруулах технологи нь эко-органик ноолууран нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгохоос гадна будах болон гүйцэтгэн  боловсруулалтын технологиудыг нэг үечлэлд оруулсан онол-практикийн ач холбогдолтой шийдлийг бий болгосон. Ноос ноолуурыг ургамлын био бэлдмэлээр боловсруулснаар байгалийн зөөлөн дулаан өнгө, антибактериал, хэт ягаан туяанаас хамгаалах чадвар, зөөлөн чанарыг нь сайжруулан, кератины химийн өөрчлөлт болон пиллинг үүсэлтийг багасгасан зэрэг хэрэглээний давуу шинж чанарыг бий болгосон.  Үүнийг нэг жишээ бол ХҮСХХ-тэй хамтын ажиллагаатай Япон улсын KE’KEN Нэхмэлийн шалгалт, баталгаажуулалтын төвөөр антибактериал шинж чанарыг шинжлүүлэхэд энгийн хонины ноосон шааль дээр -0.5 буюу антибактериал идэвхгүй байсан бол ургамлын био бэлдмэлээр боловсруулсан ноосон шааль дээр +2.8 буюу антибактериал идэвхтэй гэсэн шинжилгээний дүн гарч эко бүтээгдэхүүн нь антибактериал шинж чанартай болохыг баталсан.

Эко-будгийн лабораторит биобэлдмэл гарган авах, бүтээгдэхүүн боловсруулалтын туршилт

ХҮСХХ-тэй хамтын ажиллагаатай Япон улсын KE’KEN Нэхмэлийн шалгалт, баталгаажуулалтын төвөөр антибактериал шинж чанарыг тодорхойлуулсан. Ингэхэд боловсруулалт хийгээгүй хонины ноосон шааль дээр -0.5 буюу антибактериал идэвхигүй байсан бол ургамлын биобэлдмэлээр боловсруулсан ноосон шааль дээр +2.8 буюу антибактериал идэвхтэй гэсэн шинжилгээний дүн гарсан байна.

Designer's special fashion show /Ариунаа Сури-ийн загвар/

Мөн төслийн туршилт судалгааны ажлын хүрээнд төслийн удирдагч, доктор(Sc.D), профессор Г.Надмидын санаачилсан Ариунаа сури дизайнертай хамтран ажиллаж буй ажлын эхний үр дүнг 2018 оны 12 сарын 1-нд Designer's special fashion show-гаар олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү эхний загвар эко бүтээгдэхүүнийг төслийн багийнхны ургамлын био бэлдмэлээр боловсруулсан хонины самнасан ноосыг төслийн оролцогч Р.Бавуудорж, Ц.Цэнд-Аюуш гар ээрмэл болгосныг Ариуна сури-н ур ухааны өвөрмөц дизайны шийдлээр бий болгосон.

2018.12.21