Сургагч багш бэлтгэх олон улсын сургалтад амжилтад оролцож төгслөө

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ийн Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас ХХААХҮЯ болон НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч нар сургалтад хамрагдаж, сургагч багшийн сертификатыг гардан авлаа. 

Энэхүү "Текстилийн үйлдвэрлэлийн анхан ба ахисан түвшний технологи"-оор сургагч багш нарыг дараах агуулгаар бэлтгэлээ. Үүнд: 

  • Ноос ноолууран ширхэгтийн шинж чанар /Ноос ноолуур хөөвөр түүний анхан шатны боловсруулалт/
  • Ээрмэлийн үйлдвэрлэл /Аппаратын ээрэх, нарийн ээрэх, хагас нарийн ээрэх/
  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэл /сүлжмэл, нэхмэл/
  • Нойтон боловсруулалт /цайруулах, будах, гүйцэтгэн боловсруулах/
  • Чанарын хяналт, шалгуур үзүүлэлт

Уг сургалтаар төгссөн сургагч багш нар дээрх сэдвийн хүрээнд цаашид онлайн хичээл боловсруулан түүнийг ноос ноолуурын боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтан, мэргэжлийн оюутан, магистрант, докторант болон сонирхсон бүх хүмүүст заах боломж бүрдэж байна. Ингэснээр зайн сургалтын арга технологи, цахим хичээлийг хөгжүүлэх чиглэлийн текстилийн салбарт хийх үүд нээгснийг хүрээлэнгийн захирал болон холбогдох байгууллагын удирдлагууд сайшааж байна.

 

2020.05.21