“Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалтын технологи” сэдэвт олон улсын сургалт болно

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн (ХҮСХХ)-д хэрэгжүүлж буй “Текстилийн үйлдвэрлэлд сүлжмэлийн гүйцэтгэн боловсруултын стандарт ажиллагааны зааварчилгаа ба сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь” дэд төслийн үр дүнгээр “Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах технологи” олон улсын сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтаар ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний эцсийн гүйцэтгэн боловсруулалтын технологийн үндсэн ойлголт, боловсруулалтын явцад үүсдэг буй асуудал, шийдвэрлэх арга замын тухай мэдлэгийг олгохоос гадна сургалт, судалгааны “Текстилийн гүйцэтгэн боловсруулалтын инкубатор төв”-д практик дадлагыг эзэмшүүлнэ.
Сургалтыг ЮНИДО-ийн Олон улсын текстилийн эксперт Лайнус Ву болон ХҮСХХ-ийн ЭША нар хамтран удирдаж явуулна.

Сургалт Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнд 2 өдрийн турш үнэ төлбөргүй явагдана.
Хугацаа: 2020 оны 2-р сарын 7-ны Баасан гаригт 13:00-17:30 цагт,
2020 оны 2-р сарын8-ны Бямба гаригт 09:00-17:30 цагт болно.

Сургалтанд дараах оролцогчдыг хамруулна:
- Ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гүйцэтгэн боловсруулалтын технологич, инженер, техникийн ажилтан, машин баригч, чанар шалгагч
- Текстилийн салбарт сүлжмэлийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүмүүс
- Нэхмэлийн үйлдвэрлэлийн хими-технологи, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн ангийн төгсөх курсын оюутнуд

Сургалтанд оролцох сонирхолтой дээрхи хүмүүс хүсэлтээ дараах линкээр орж 2020 оны 1-р сарын 31-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.

 
Бүртгүүлэх линк: https://forms.gle/qEdPuvfniGn89mor5


Оролцохыг сонирхсон байгууллага, хүмүүс энэхүү маягтыг бөглөх ба хүний тоо хязгаартай тул бид зорилтот бүлгийн оролцогчдод урилгыг имэйлээр илгээнэ.

 

Холбоо барих: 

 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

Чингисийн өргөн чөлөө 52, 2-р хороо, ХУД

Утас: (+976)70003143, 88056113

Имэйл: rdilimn@gmail.com

www.khureelen.edu.mn

Facebook: @Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн RDILI



Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл

Энхтайваны өргөн чөлөө, БЗД, 

Засгийн газрын 9б байр, #23 тоот

Утас: (+976) 70180180, 88064407, 99818438

Имэйл: k.boldbaatar@unido.org

Facebook: @unidosecim


                                                             ТҮНШ БАЙГУУЛЛАГА: