Европын холбооны санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр болов

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн (ХҮСХХ)-гийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачдын баг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) Европын холбооны санхүүжилттэй “Монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Ноос ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Сүлжмэлийн эцсийн гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулан стандарт үйл ажиллагааны зааварчилгаа боловсруулах, сургалт”-ын ажлыг гүйцэтгэхээр боллоо. 

1-р зураг. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа (2019.05.13) 

Уг дэд төслийн баг сүлжмэлийн үйлдвэрүүдтэй хамтран хонь, ямаа, сарлаг, тэмээний ноос, ноолуураар үйлдвэрлэлийн эцсийн гүйцэтгэн боловсруулалтын технологийн туршилт, шинжилгээ хийж стандарт үйл ажиллагааны процедур, сургалтын цогц хөтөлбөр боловсруулах юм.  

2-р зураг. ХҮСХХ болон UNIDO түншлэл

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтнууд, ажилчид, мэргэжлийн чиглэлийн оюутнууд, хувийн хэвшлийнхэн болон бусад суралцагчдад ажлын байран дээр, зайнаас болон танхимын сургалтыг ХҮСХХ-д байгуулагдах “Текстилийн гүйцэтгэн боловсруулалтын инкубатор төв”-д ирж сургалтад хамрагдах боломж бүрдэж байна.